"ICT-EXPO 2015" ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

06.04 2015

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх гэх зорилгын дор, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” уриан дор “ICT-EXPO-2015” үзэсгэлэн уламжлал ёсоор 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.


Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлж, өнгө төрхөө шинэчилж байдаг ICT Expo-гийн энэ жилийн бэлэг тэмдгээр дэлхийд нэн ховордсон Мазаалай баавгайг сонгосон байна. Энэхүү үзэсгэлэн яармагт мэдээлэл харилцаа холбооны салбарынхан оролцсон бөгөөд өдгөө 10 жилийнхээ ойтойгоо золгож байгаа “Сансар-Интернет” ХХК ч мөн амжилттай оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч сонирхогчдод танилцууллаа. “Сансар-Интернет” ХХК нь түүхт 10 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгчид рүүгээ чиглэсэн олон ажлыг төлөвлөөд байна.



10 жил хамтдаа байсан хэрэглэгч Танд баярлалаа.