“Цусаа бэлэглэх” арга хэмжээг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа

12.11 2014

"Сансар-Интернет" компани үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагатай байгууллага байхыг эрхэмлэж ирсэн. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг 29 дүгээр бүрэн дунд сургуульд суралцагчдын суралцах таатай орчинг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ компанийн ажилчдын цуглуулсан тоглоом хэрэгслийг хүүхдүүдэд бэлэглэж, бага ч болов сэтгэлийн дэм өгч байсан удаатай. Тэгвэл манай компанийн хамт олон энэ ажлынхаа үргэлжлэл болгож "Цусаа бэлэглэх" арга хэмжээг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Нэг хүний өгсөн 400грамм цус гурван хүний амь аврах боломж байдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанд манай компанийн бүх ажилчид хамрагдсан юм. Түүнчлэн манай 2 ажилтан ховор буюу нийт хүн амын 0,8 хувийг эзэлдэг 4 дүгээр бүлгийн цустай байсанд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн олзуурхаж байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь "Хүний амь аварна гэдэг 1000 суварга босгож буян үйлдсэнтэй тэнцдэг" гэдгийг "Сансар интернэт" компанийн ажилчид улам ухамсарлаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал алхам боллоо.

Донорын тухай хуульд цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа бэлэглэхийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг хэдийг ч цусны донорыг олон шалгуураар сонгодог. Тиймээс бид эрүүл саруул байж бусдад амьдрал бэлэглэх нь хамгийн чухал юм.

Бид цаашид ч нийгэмдээ чиглэсэн олон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх болно.


"Донорын эгнээнд нэгдэж бусдад амьдрал бэлэглэе"







"Бид Донорын эгнээнд нэгдлээ"








"350 гр цус-3 хүний эрдэнэт амь"