Хэрэв та албан байгууллагадаа манай интернэтийг ашиглахаар сонирхож байгаа бол?

10.27 2014

Бид таны бизнесийн харилцааны гүүр болох шилэн кабелиар холбосон найдвартай, хурдтай интернэтийн үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна. Мөн шинээр холбогдох албан байгууллагадаа тусгай урамшууллыг санал болгож байна. Манай хэрэглэгч болохын тулд:






1. Захиалга өгөх

Шинэ хэрэглэгч 70120000 322558 дугаарт холбогдон үйлчилгээний захиалга өгөх

2. Техникийн нөхцөлийн судалгаа хийх

Хүсэлт гаргасан байгууллагуудад Сансар Интернэтийн инженерүүд ажлын 1-2 хоногт багтан очиж сүлжээ төлөвлөлт, техникийн шийдэл нөхцөлийг гаргана.

3. Гэрээ хийх

Сүлжээ орох боломжтой, үнийн саналаа тохиролцсон тохиолдолд талууд гэрээ байгуулна.

4. Барилгад сүлжээ оруулах гүйцэтгэлийн ажил

Сүлжээ ороогүй оффисын барилгад сүлжээ оруулахад шилэн кабелийн гүйцэтгэлийн ажил хийгдэх бөгөөд 7-14 хоногийн дотор ажлыг гүйцэтгэнэ.

5. Холболт хийх

Гэрээ хийж төлбөр тооцоогоо хийсний дараа суурилуулалтын инженерүүд ажлын нэг хоногт багтаан эцсийн холболтыг хийж, Хэрэглэгчид хүлээлгэн өгнө.