Төлбөр төлөх заавар

1. Компаний үйлчилгээний төв дээр ирж төлөх

Хаяг болон цагийн хуваарьтай эндээс танилцана уу.

2. Дараах банкнуудын дансаар төлөх

  • Голомт банк - 2201075978
  • Хаан банк-5011246469
  • Төрийн банк-102200039911

Та дансаар төлбөрөө шилжүүлэх бол банкны орлогын баримтын “Хүлээн авагчийн нэр буюу Данс эзэмшигчийн нэр” хэсэгт “Сансар Интернет” ХХК, “Гүйлгээний утга” хэсэгт хэрэглэгчийн нэр, утасны дугаар, хэрэглэгчийн username-ийг (spon….., epon…, sansarnew… г.м) тодорхой бичнэ үү. Хэрэв та дансаар 20:00 цагаас хойш (ажлын өдрүүдэд) төлбөрөө хийвэл дараа өдрийн өглөө, Бямба, Ням гарагт 19:00 цагаас хойш (амралтын өдрүүдэд) дансаар төлбөрөө шилжүүлвэл дараа өдрийн өглөө тус тус үйлчилгээний хугацаа сунгагдахыг анхаарна уу.

Баримтны загвар харах

3. Төрийн банкны салбараар байрныхаа төлбөртэй хамт төлөх

“Сансар Интернет”ХХК нь Төрийн банктай албан ёсоор хамтран ажиллах болсноор эрхэм хэрэглэгч та интернэтийн төлбөрөө Төрийн банкны аль ч салбараар дамжуулан байрныхаа төлбөртэй хамт төлөх боломж бүрдэж байна. Хэрэв та байрны төлбөр дээрээ интернэтийн төлбөрөө төлөх хүсэлтэй байгаа бол манай дуудлагын төвд хандаж /70120000, 322289/ дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.