Технологи

07.10 2013

Шилэн кабель /Shared/

Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүй, өндөр хурдаар дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглаж байна. Шилэн кабель нь бусад дамжуулагчаас илүү хол зайд, илүү хурдтайгаар, илүү найдвартайгаар мэдээллийг дамжуулдаг. Бусад кабель утсаар мэдээлэл дамжуулахад тодорхой түвшинд хүрээд зогсдог бол шилэн кабелиар мэдээлэл дамжуулах зурвасын өргөн нь хязгааргүй байдаг.