Та манайд ажилласнаар

Монголын Мэдээлэл харилцаа холбооны тэргүүлэгч Сансар медиа групп өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дотор Сансар интернет компани нь нийт 60 гаруй ажилтантай бөгөөд харьцангуй залуу боловсон хүчинтэй компани юм.

Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, компани учраас бид, Монгол мэргэжилтнүүдээ ажиллуулах хүсэл сонирхолтой, гадаадын болон дотоодын томоохон их, дээд сургуулиудыг төгссөн чадварлаг, эрч хүчтэй, оюунлаг сэтгэлгээтэй залуус нэгэн баг болон нэгдэж, олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүлэгч болсон үндэсний хөгжлийг дэмжигч манай хамт олны нэг болсноор танд дараах боломжууд нээлттэй болно.

  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, үр дүнд тулгуурласан шагнал урамшуулал авна.
  • Эрч хүчээр дүүрэн, чадварлаг, эвсэг залуустай нэг баг болон мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхан, хамтран ажиллана.
  • Хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд хөгжиж дэвших боломж бүхий ажлын таатай орчинд ажиллана.
  • Ажилтнуудын нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хамрагдана.
  • Хамтран ажилладаг байгууллагууд, болон мэргэжилийн боловсон хүчинтэй хамтран ажиллаж, тэднээс суралцах таатай боломж.
  • Ихийг хийж бүтээх, шинийг эрэлхийлэн санаачлах хүсэл тэмүүллийг ямагт дэмжин урамшуулна.