Танилцуулга

Эрхэм зорилго

Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, интернэтийн ажил үйлчилгээг хэрэглэгчдэд чанартай хүргэх, мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч компани болох.

Бидний тухай

“Сансар Интернет” ХХК нь анх 2005 оны 6 сард байгуулагдсан бөгөөд мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хамгийн өргөн хүрээг хамарсан шилэн кабелийн сүлжээтэй компани болон өргөжөөд байна.

Манай компани нь “Шинэ технологи – Шинэ амьдрал” уриатайгаар шинэ бүхнийг эрэлхийлэн ажиллаж Монголд анхны гэх тодотголтой шинэ технологиудыг амжилттай нэвтрүүлж ирсэн.

2005 оны 6 сар Шилэн кабелийн технологиор интернэтийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
2006 оны 10 сар Монголд анх удаа “Cable Modem” ашиглан кабелийн телевиз, интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн бөгөөд энэ нь нэг шугамаар олон төрлийн үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл болсон.
2008 оны 8 сар Монголд анх удаа EPON технологийг нэвтрүүлснээр кабелийн телевиз, интернэт, IP-д суурилсан бусад үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлсэн.
2010 он “Сансар кабель” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын орон сууцны хорооллыг бүхэлд нь хамарсан шилэн кабелийн давхар цагираг бүхий сүлжээг байгуулсан. Одоо орон сууцны бүх айл өрх кабелийн телевиз, интернэтийн үйлчилгээг авах цаашлаад VoIP, IPTV, IP camera зэрэг үйлчилгээг нэг шугамаар хүлээн авах боломтой болж байна.
2011 оны 5 сар Мэдээлэл технологи, харилцаа холбооны мастер шийдэл болсон SPON шинэ үйлчилгээг “Сансар кабель”-ийн хэрэглэгчдэд хүргэлээ.
2011 оны 8 сар Монголд анх удаа “Гэр хороолол”-д GPON технологиор гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн
2011 оны 9 сар Монголд анх удаа хамгийн өндөр хурдыг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэсэн

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид интернэтийн үйлчилгээг үзүүлж, олон мянган хэрэглэгчтэй боллоо. Тухайлбал, Гадаадын элчин сайдын яамдууд, Төрийн болон ОУ-ын байгууллага, TOEFL-ын төв, бизнесийн байгууллага, ялангуяа Улсын төв номын сан, Дүрслэх урлагын музей, Rocmon building, Бэрэн групп, Air China, Синхау агентлаг, ОУ-ын нисэх буудлын төсөл гэх мэт байгууллага манай байнгын хэрэглэгч болсон байна.