Жижиг албан байгууллагуудад зориулсан интернэтийн үйлчилгээ

  • Шинээр холбогдох албан байгууллагууддаа тусгай урамшуулалтай Утас 322558
  • Улсын хэмжээнд хошин дуучдын шилдэгийг тодрууллаа
  • Huawei
  • H3C
  • Cisco
  • Сурталчилгаа 1
  • Сансар медиа группээс зохион байгуулсан “Хаврын уянга” тоглолт амжилттай боллоо
  • Хэрэглэгийн хүсэлтээр 18+ сайтыг цоожлох гарын авлага
  • Сансар медиа групп Майн 1-нийг түмэн олонтойгоо тэмдэглэлээ
  • ICT expo-2013 үзэсгэлэнд “Сансар медиа “групп тэргүүлэгч гэдгээ харуулав
  • Монгол Улсын харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT expo-2013”
  • Сансар кабелийн хэрэглэгч та Сансар интернэтийн үйлчилгээг сонгоорой
  • Нийслэлийн 68-р цэцэрлэгийн хүүхдүүдэд Биеийн тамирын иж бүрэн тоглоом бэлэглэлээ...
  • Залуучуудын холбоноос "Ажил мэргэжлийн уралдаан" амжилттай зохион байгууллаа
  • Манай хамт олон
  • Үндэсний дата центер танин мэдэхүйн сургалт аялал
  • Сайн үйлсийн тусламжийн аян "Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургууль"-д
  • Сэтгэл зүрх гарган манай хамт олонтой үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа
  • Технологи
  • Давуу талууд
  • Үнэ тариф
  • Урамшуулал
  • Давуу талууд
  • Технологи
  • Үнэ тариф
  • Урамшуулал
  • Технологи
  • Давуу талууд
  • Үнэ тариф
  • Урамшуулал
  • Технологи
  • Давуу талууд
  • Үнэ тариф
  • Урамшуулал
  • Нийт хэрэглэгчиддээ Улсын Их баяр наадмын мэнд хүргье /Баярын өдрүүдээр ажиллах цагын хуваарь//
  • Зуныг дуустал өндөр хурдны интернэтээ үнэгүй хэрэглээрэй
  • Мэдэгдэл
  • Хэрэглэгчийн гарын авлага татах
  • ​Драмын урлагийг дэмжигч “Сансар медиа”групп
  • Шилдэг багц, SPS спортын сувгийг 03-р сарын 08-ыг дуустал үнэгүй үзэх боломжоо бүү алдаарай
  • ICT EXPO 2014 Сансар интернет оролцлоо
  • Шинээр холбогдох албан байгууллагууддаа урамшуулал зарлалаа
  • Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг нийт хэрэглэгчиддээ хүргье
  • НАМРЫН УРАМШУУЛЛАА ЗАРЛАЛАА
  • Намрын урамшуулал
  • Албан байгууллагын тусгай урамшуулал
  • Хэрэв та албан байгууллагадаа манай интернэтийг ашиглахаар сонирхож байгаа бол?
  • “Цусаа бэлэглэх” арга хэмжээг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа
  • Шинэ оны мэнд хүргэе
  • Үнэнч хэрэглэгчиддээ урамшуулал зарлалаа
  • Сар шинийн мэндчилгээ
  • Хэрэглэгчийн гарын авлага татах
  • "ICT-EXPO 2015" ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
  • Сансар Медиа Групп 20 жил
  • Гар утаснаасаа Wifi-ийн хурдаа шалгах боломжтой боллоо /android, iOs/
  • Хэрэглэгчийн хүсэлтээр 18+ сайтыг хаах програмын гарын авлага
  • Интернэт хөтчөөрөө +18 сайтуудыг хаах аргаас
  • Бизнес эрхлэгчдийн анхааралд

Улсын хэмжээнд хошин дуучдын шилдэгийг тодрууллаа

Ардын болон зохиолын дууны арвин баялаг санд, ард түмний хошигнон дуулдаг олон сайхан дуу багтдаг билээ. Эдгээр дууг сэргээх, хөгжүүлэх, залуу дуучдаар дуулуулах, тэдний урын санг арвижуулах зайлшгүй шаардлагатай болоод буй.

Тиймээс “Сансер медиа” группын хамт олон энэ үйлсийг дэмжиж, хошин шог дууг хөгжүүлэх зорилгоор “Зохиолын болон ардын хошин шог дууг хэн сайн дуулах вэ” хоёр дахь уралдааныг МҮЭСТОрдонд амжилттай зохион байгууллаа.

Тус уралдааны анхны шалгаруулалтыг 1999 онд мөн “Сансар кабель” компани зохион байгуулж байжээ. Энэ жилийн тэмцээнийг “Сансар медиа групп” зохион байгуулж, хамтран оролцогчоор соёл урлагийн SCH телевиз, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын олон үндэстэн ястны ардын дууны холбоо, Соён гэгээрүүлэгч телевиз зэрэг байгууллага оролцов.

Уралдааны эхний шатанд хот, хөдөөгийн 18-аас дээш насны 132 дуучин, ардын авъяастан оролцсон юм. Эдгээр 132 дуучнаас 24 нь эцсийн шалгаруулалтад тэнцэж, МҮЭСТО-д болсон Гала концертод оролцож, үзэгч түмэндээ өөрсдийн авьяасаа тольдсон билээ. Тэднээс Түмэн эх чуулгын дуучин Б.Мөнхбаатар тэргүүн байранд шалгарч “Гарамгай сайн дуулаач” боллоо.

“Гарамгай сайн дуучин”-ыг нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнасан. Түүнчлэн Гала концертыг чимж байсан уран бүтээлчид нь гавьяат жүжигчин Б.Туяа, Л.Чаминчулуун нар байлаа. Хоёр гавьяат маань анхны уралдаанд тэргүүн болон дэд байранд шалгарч байсан билээ. Тиймээс хошигнолын урлагийн мастер болсон хоёр гавьяат маань Гала тоглолтын үеэр үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулж, цөөхөн хором ч гэсэн хөгжөөгөөд авна билээ.

“Зохиолын болон ардын хошин шог дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны онцлог нь мэргэжлийн дуучдаас илүү ардын авьяастанг түлхүү оролцуулдаг гэдгээрээ бусад уралдаанаас ялгардаг. Мөн мартагдах шахаад буй ардын болон зохиолын хошин шог дууны төрлөөр уралдаан зохион байгуулж буй нь энэ төрлийн дууг дахин сэргээж олны хүртээл болгохын зэрэгцээ залуу хойч үедээ ихийг таниулж буй юм. Тиймээс уг уралдааныг “үр өгөөжтэй болж өндөрлөлөө” хэмээн олон хүн магтаж суусан.

Энэхүү уралдааны ерөнхий найруулагчаар Монголын концертын төвийн ерөнхий захирал, соёлын гавьяат зүтгэлтэн ОХУ-ын Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа ажиллаж, чадалтай чансаатай, эрч хүчээр дүүрэн байгаагаа харуулсан нь залуу үеийнхэн ялангуяа урлагийн салбарт хүчээ сорьж байгаа залуус түүнээс сурч мэдэх зүйл олон байгааг үлгэрлэж байсан. Уралдааны шүүгчээр Монголын хөгжим судлаач соёлын тэргүүний ажилтан С.Энхбулаг, Р.Энхбазар, гавьяат жүжигчин, Радио телевизийн тэргүүний ажилтан Ч.Буянхишиг нар ажилласан.

Хөндлөнгийн ажиглагчаар “Сансар кабель” компанийн хүний нөөцийн дарга Э.Баасанхүү, Ардын жүжигчин П.Хаянхярваа, Монголын олон үндэстэн ястны ардын дууны холбооны тэргүүн, гавьяат жүжигчин Ш.Даваахүү нар байсан юм.

Цаашид тус уралдааныг “Сансар медиа” группийнхэн уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулахаар болжээ.

http://www.huawei.com/en/

http://www.h3c.com/portal/

http://www.cisco.com/

“Сансар медиа”групп өөрийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Хаврын уянга” хэмээх тоглолтыг амжилттай зохион байгууллаа.Энэхүү тоглолтыг 2012 оны тавдугаар сарын 09-нд УДЭТ-т зохион байгуулсан бөгөөд МУАЖ Баярмагнай, МУГЖ Уранчимэг, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Н.Амгалан, МУГЖ Г.Батбаяр, дуучин Амина зэрэг үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн 20 гаруй дуучин оролцсон юм.Тоглолт үзэгчдийн нижгэнэсэн алга ташилтан дунд болж байлаа.

Энэхүү тоглолтын бас нэг онцлох үйл явдал нь “Сансар медиа” групп өөрийн “Сэтгэл нэгтэй Сансар”шинэ дуугаа өлгийдөн авсанаараа бас онцлогтой байлаа. Энэ шинэхэн уран бүтээлийг Дуучин Жимсээ, Түмэн-Өлзий, Мөнхбаяр нар дуулсан бөгөөд ард түмний сонсохуйц аялгуу сайхантай дуу болсон юм.

Хэрэглэгч өөрийн хүсэлтээрээ дараах программыг татан авч суулгасанаар 18+ буюу насанд хүрэгчдийн сайтыг түгжих боломжтой болох юм. Уг программыг ерөнхий боловсролын сургууль, сургалтын төвүүд, интернет кафе, албан байгууллагууд болон бага насны хүүхэдтэй айл өрхүүд ашиглах боломжтой. Зааврын дагуу программыг татан авч суулгаарай. Программтай холбоотой асуудлыг 7012-0000 70001155 дуудлагын төвд хандан мэддээлэл авч болно. Татах холбоос k9-webprotection.exe насанд_хүрэгчдийн_сайт_блоклох_програм.pdf

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сантай хамтран Иргэд, хөдөлмөрчдийн дуу хоолойг бүх түвшинд сонсож, бодит ажил болгохыг зорин нээлттэй өдөрлөг хийлээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбоо, 13 салбарын ҮЭ-ийн холбоо, анхан шатны ҮЭ-ийн хороод, МҮЭСТО, Сонгино зэрэг харъяа байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга, Урлагийн тоглолт, хууль зүйн зөвлөгөө өгөх, ажлын байрны зуучлал, залуучуудад зориулсан тэмцээн уралдаан явагдлаа.
Сансар медиа группийн үйлдвэрчний  эвлэлийн хорооноос энэхүү өдөрлөгт өөрийн үйл ажиллагаагаа суртачилан орлоо. Өдөрлөгт оролцож буй иргэд манай үйлчилгээг ихэд  сонирхож байсан бөгөөд Сансар медиа группийн үйлдвэрчний хороо маш өндөр зохион байгуулалттай өргөн цар хүрээг хамруулсан өдөрлөг болж өнгөрлөө.
Сансар медиа группийн үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажилагааг товч танилцуулбал үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд 2011 онд Улсын хэмжээний анхан шатны шилдэг үйлдвэрчний хороо, улсын тэргүүний үйлдвэрчний хороо 2012 онд  хэвлэл мэдээллийн салбаруудын тэргүүний хороогоор  шалгарч байсан тэргүүний хороо юм.
Группийн үйлдвэрчний хорооны ажлын хүрээнд:  Ажилчдадаа жил бүр удаан жилийн нэмэгдэл олгодог мөн тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл өгдөг. Баяр ёслол, илүү цагийн мөнгийг ч олгож байгаа. Жил бүр хоёр ажилтандаа орон сууц мөн нэг хүнд гэр олгодог. Үүний зэрэгцээ нэмж шинэ ажлын байр олноор бий болгохыг зорьж байгаа төдийгүй сүүлийн гурван жилд 100 гаруй хүнийг ажлын байртай болгосон.

Монгол Улсын харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT expo-2013” өнгөрсөн өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж өндөрлөлөө.Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа.Энэхүү үзэсгэлэн яармагт “Сансар медиа” групп өөрийн үйлчилгээгээрээ өргөн цар хүрээг хамруулан амжилттай оролцсон билээ.Үзэсгэлэнгийн үеэр үзэсгэлэнг үзэж буй үзэгчидийн дунд АХА тэмцээнийг зохион явуулж шилдэг оролцогчидоо Тоон телевиз болон интернет үйлчилгээний модемийг бэлэг болгон өгж тэмцээнд оролцсон нийт хүмүүст интернет үйлчилгээний нэг сарын эрхийг бэлэг болгон өгсөн билээ.Мөн 2013 оны 05 сарын 24 өдөр мэдээлэл харилцаа холбооны шилдэгүүдийг тодруулдаг”ICT” AWARDS болж өнгөрлөө.Манай компани шилэн кабелаар, кабелийн телевиз болон интернетийн үйлчилгээ авах боломж бололцоог гэр хорооллын хэрэглэгчиддээ нээж өгсөн билээ. “Сансар медиа” групп ”ICT” AWARDS-д гэр хороололд үйлчилгээ үзүүлдэг GPON технологоор номинацад өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “ШИЛДЭГ ШИЙДЭЛ” гэсэн номинацаар шагнал хүртлээ.Энэхүү шагнал нь “Сансар медиа” группийн ажилчин албан хаагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд, мөн бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгчидийн бидэнд өгж буй асар их хариуцлага гэж ойлгож байна.Бидэнтэй хамт байдаг нийт Сансар медиа группийн хэрэглэгчиддээ баяралаа бид үйлчилгээгээ улам бүр сайжруулж та бүхэнтэйгээ үргэлж хамт байх болно
САНСАР МЕДИА ГРУПП Маркетинг Бизнес Хөгжлийн Алба

Үйлчилгээний нэр: SPON үйлчилгээ (Single line – Super service)

Сансар интернет компани нь SPON үйлчилгээний брендийг Сансар кабелийн телевизийн нийт хэрэглэгчдэд хүргэх гэж байна. SPON хэмээх үйлчилгээний бренд нь Сансар кабелийн телевизийн Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн шилэн кабелийн өргөн сүлжээн дээр түшиглэн олон төрлийн үйлчилгээг үзүүлэх мэдээлэл технологи, харилцаа холбооны мастер шийдэл юм.

Та бүхэн Сансар интернет компанийн SPON брендийг сонгосноор Сансар кабелийн шилэн кабелийн өргөн сүлжээгээр өндөр хурдны интернэт, аналог сувгийн телевиз, дижитал кабелийн телевиз, интернэт телефон, цаашилбал, интернэт протоколд суурилсан IPTV, IP Camera зэрэг олон төрлийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болох юм.

Шүүлтүүртэй програм хангамжийг санал болгох нь

Айл өрхийн интернэт авч буй тохиолдолд +18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та тус үйлчилгээг авахыг хүсвэл манай үйлчилгээний төвд хандана уу.

GPON (Gigabit Passive Optical Network)

Тус технологи нь шилэн кабелийн холболтын хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бөгөөд өндөр нягтрал, бага алдагдалтайгаар өргөн зурваст мэдээллийг дамжуулдаг, нэг шугамаар олон төрлийн мэдээллийн сүлжээ үүсгэх боломжтой технологи юм.

GPON технологийг нэвтрүүлснээр хэрэглэгч нарт

DOWNLOAD – 2.5Gbps UPLOAD – 1.25Gbps

хүртэлх хурдыг хүргэх боломж бүрдэж байна.

Илүү хялбар

“Сансар Кабель”-ийн телевизийн шугам дээр нэмэлт модем байршуулснаар интернэтэд холбогдох болон цаашид олон төрлийн үйлчилгээг нэмж авах боломжтой. Таны гэрт интернэт холбуулах хугацаа ердөө 5 минут.

Илүү хурдан

Интернэтийн хэрэглэгчид өгөх хурд download 2.5Gbps, Upload 1.5Gbps хүртэлх хурдыг хүргэх боломжтой.

Илүү хямд

Интернэтийн хамгийн хямд үнэ.

2 Mbps 3 Mbps 4 Mbps 5 Mbps
19 999₮ 29 999₮ 39 999₮ 49 999₮
Дурын өдрөө сунгалтаа хийж тухайн хугацаандаа хязгааргүй хэрэглээрэй
Модемны үнэ = 25 000₮ /1 удаа/

1. Шинэ хэрэглэгчийн урамшуулал

Шинэ хэрэглэгч болсон тохиолдолд эхний 1 сарын төлбөрийг 50% чөлөөлж хэрэглээний хязгааргүй интернэтийн үйлчилгээ авах боломжтой.

2. Шинээр хэрэглэгч болоход

Иргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулна. Интернэтийн холболтыг гэрээ байгуулсан өдөрт нь батгаан гүйцэтгэнэ. Холболтын хураамж 0 төгрөг.

  • 24 цагийн байнгын интернэт
  • Интернэтэд холбогдох компьютерийн тоо хязгааргүй
  • Дамжуулах зай хол
  • Тоон системтэй тул өгөгдөл алдагдах, хурд унах аюулгүй
  • Цахилгаан соронзон орны нөлөөлөлд ордоггүй
  • Олон үйлчилгээ зэрэг явуулах боломжтой
  • Газардуулга хийгдэхгүй, цахилгаан тэжээл хэрэглэхгүй
  • Гадаад орчноос сайн хамгаалагдсан бүтэцтэй

Шүүлтүүртэй програм хангамжийг санал болгох

Интернэт кафед интернэтийн үйлчилгээ авч буй тохиолдолд +18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та тус үйлчилгээг авахыг хүсвэл манай үйлчилгээний төвд хандана уу.

Шилэн кабель /Dedicated/

Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүй, өндөр хурдаар дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглаж байна. Шилэн кабель нь бусад дамжуулагчаас илүү хол зайд, илүү хурдтайгаар, илүү найдвартайгаар мэдээллийг дамжуулдаг. Бусад кабель утсаар мэдээлэл дамжуулахад тодорхой түвшинд хүрээд зогсдог бол шилэн кабелиар мэдээлэл дамжуулах зурвасын өргөн нь хязгааргүй байдаг.

1 Mbps2 Mbps3 Mbps
165 000₮275 000₮418 000₮
4 Mbps5 Mbps
561 000₮693 000₮

Холболтын төрөлХолболтын зардалТайлбар
Шилэн кабель330 000₮200 м дотор 330 000₮
200 м-ээс дээш бол
100 м тутамд 80 000₮ нэмэгдэх

1. Интернэтийн үйлчилгээ ашиглаж байгаа байгууллага төлбөрөө дараах нөхцөлөөр төлсөн нөхцөлд:

Урамшуулалын нөхцөлХөнгөлөлтийн хэмжээ
3 сарын төлбөрөө
нэг дор төлбөл
10%
6 сарын төлбөрөө
нэг дор төлбөл
15%
9-с дээш сараар төлбөрөө
нэг дор төлбөл
20%

2. Нэмэлт урамшуулал

Шинээр PLATINUM 5мб-ээс дээш хурдтай үйлчилгээ авсан албан байгууллагын 1 ажилтанд 6 сарын туршид SPON үйлчилгээний 2Mb хурдтай интернэтийн үйлчилгээ бэлэглэх.

Шилэн кабель /Shared/

70 800₮141 600₮212 400₮
4 Mbps5 Mbps6 Mbps
283 200₮354 000₮424 800₮

Холболтын төрөлХолболтын зардалТайлбар
Шилэн кабель330 000₮200 м дотор 330 000₮
200 м-ээс дээш бол
100 м тутамд 80 000₮ нэмэгдэх
UTP кабель45 000₮/дотор/, 60 000₮ /гадна/100 м дотор

Суурин модем /SPON/100 000₮

1. Интернэтийн үйлчилгээ ашиглаж байгаа байгууллага төлбөрөө дараах нөхцөлөөр төлсөн нөхцөлд:

Урамшуулалын нөхцөлХөнгөлөлтийн хэмжээ
3 сарын төлбөрөө
нэг дор төлбөл
10%
6 сарын төлбөрөө
нэг дор төлбөл
15%
9-с дээш сараар төлбөрөө
нэг дор төлбөл
20%

2. Нэмэлт урамшуулал

Шинээр PLATINUM 5мб-ээс дээш хурдтай үйлчилгээ авсан албан байгууллагын 1 ажилтанд 6 сарын туршид SPON үйлчилгээний 2Mb хурдтай интернэтийн үйлчилгээ бэлэглэх.

Шилэн кабель /Shared/

Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүй, өндөр хурдаар дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглаж байна. Шилэн кабель нь бусад дамжуулагчаас илүү хол зайд, илүү хурдтайгаар, илүү найдвартайгаар мэдээллийг дамжуулдаг. Бусад кабель утсаар мэдээлэл дамжуулахад тодорхой түвшинд хүрээд зогсдог бол шилэн кабелиар мэдээлэл дамжуулах зурвасын өргөн нь хязгааргүй байдаг.

  • 24 цагийн байнгын интернэт
  • Дамжуулах зай хол
  • Тоон системтэй тул өгөгдөл алдагдах, хурд унах аюулгүй
  • Цахилгаан соронзон орны нөлөөлөлд ордоггүй
  • Олон үйлчилгээ зэрэг явуулах боломжтой
  • Газардуулга хийгдэхгүй, цахилгаан тэжээл хэрэглэхгүй
  • Гадаад орчноос сайн хамгаалагдсан бүтэцтэй

Шүүлтүүртэй програм хангамжийг санал болгох

Интернэт кафед интернэтийн үйлчилгээ авч буй тохиолдолд +18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та тус үйлчилгээг авахыг хүсвэл манай үйлчилгээний төвд хандана уу.

1 Mbps 2 Mbps 3 Mbps
33 000₮ 44 000₮ 77 000₮
4 Mbps 5 Mbps Холболт
110 000₮ 143 000₮ 187 000₮
Холболтын төрөл Холболтын зардал Тайлбар
Шилэн кабель 330 000₮ 200 м дотор 330 000₮
200 м-ээс дээш бол
100 м тутамд 80 000₮ нэмэгдэх
UTP кабель 45 000₮/дотор/, 60 000₮ /гадна/ 100 м дотор
Суурин модем /SPON/ 100 000₮

1. Интернэтийн үйлчилгээ ашиглаж байгаа байгууллага төлбөрөө дараах нөхцөлөөр төлсөн нөхцөлд:

Урамшуулалын нөхцөл Хөнгөлөлтийн хэмжээ
3 сарын төлбөрөө
нэг дор төлбөл
10%
6 сарын төлбөрөө
нэг дор төлбөл
15%
9-с дээш сараар төлбөрөө
нэг дор төлбөл
20%

2. Нэмэлт урамшуулал

Шинээр PLATINUM 5мб-ээс дээш хурдтай үйлчилгээ авсан албан байгууллагын 1 ажилтанд 6 сарын туршид SPON үйлчилгээний 2Mb хурдтай интернэтийн үйлчилгээ бэлэглэх.

Сансар кабелийн болон Сансар интернэтийн нийт хэрэглэгчиддээ
Монгол түмэнтэйгээ хамтдаа, Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн мэндийг хүргье!
Сайхан наадаарай!
Баярын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь
Үйлчилгээний төв
7-р сарын 11, 12-нд амрана.
07-р сарын 13-нд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана.
Дуудлагын төв
07-р сарын 13-нд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана

Сансар интернет компани нийт айл өрхийн хэрэглэгчиддээ Зуны турш өндөр хурдны интернэтээ үнэгүй авах хугацаатай урамшуулал зарлаж байна. 8 сарын 5-аас өмнө өрхийн интернэт авсан нийт хэрэглэгчиддээ 9 сарын 1 хүртэл үнэгүй ашиглах эрхийг олгож байна. Та яараарай харилцах утас 7012 0000

Өнгөрсөн шөнө дунд зам засварын ажилтай холбоотой төв шугаманд ноцтой гэмтэл гарсны уламаас MNB1, 2, UBS 1:2:3, SBN, Olloo, Zatv, Эх орон, Үндэстэн, Шинэ дэлхий зэрэг сувгууд тасарсан мөн Улаанбаатар хотын баруун хэсгийн хэрэглэгчид кабелийн телевиз болон интернетийн үйлчилгээ тасарч түр саатсан тул гүнээ хүлцэл өчье. Ойролцоогоор 2 цагийн дараа гэмтэл засагдана.

Сансар кабель ХХК Инженер техникийн алба

Сансар интернет ХХК Техник технологин алба

Интернэтэд холбогдох болон интернэтийн тохиргоо үүсгэх бол та доорх гарын авлагыг татаж аван өөрийн ашиглаж буй компьютерийн үйлдэлийн системд тохирсон зөвлөмжийг аваарай. Handbook.pdf

УДЭТ-ынхан дэлхийн алдартай зохиолчдын нэг Мигельде Сервантесын “Кихотноён” жүжгийг тайзнаа амилууллаа.
“ДонКихот”-ыг Испанид 1605 онд ном болгон хэвлүүлж байсан бөгөөд харин Италид 1740 онд анх бүжгэн жүжиг хэлбэрээр тайзнаа тавьж, Францад 1903 онд анх уг зохиолоор кино хийж, ОХУ-д 1939 онд анх Михайл Булгаковын найруулгаа драмын жүжиг болгон тавьж байсан түүхтэй. Тэгвэл 400 гаруй жилийн өмнө мэндэлсэн ч мөнхийн залуу хэвээрээ дэлхийгээр нэг хэрэн хэссэн Кихот ноён зэвсэг агсагч, үнэнч анд Санчо Пансо болон бусад нөхдөө дагуулаад өнгөрсөн баасан гаригт ийнхүү Монголын тайзнаа морилсон юм. Энэхүү жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж, жүжгийн гол дүр болох Кихот ноёнд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглож, Кихот ноёны үнэнч туслах болох Санчо Пансогийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар бүтээсэн юм. Энэхүү зохиол нь Монголд анх удаа драмын жүжиг хэлбэрээр тавигдаж байгаа нь энэ. Тэгвэл “Сансар медиа” групп энэ жүжгийн ивээн тэтгэгчээр ажиллаж, монголчуудынхаа оюунд хөрөнгө орууллаа. Мөн тус жүжгийн нээлтийн үеэр зохиолын гол дүр болох Кихот ноён, Санчо Пансо нарт кабель интернэт үнэгүй хэрэглэх эрхийн бичиг гардуулсан юм.

“Сансар медиа” групп нь соёл, олон нийтийн үйл ажиллагааг ивээн тэтгэх зорилт тавин ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд кино, жүжиг төдийгүй уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Жишээлбэл, “Хошин шог дуу болон ардын дуу дуулаачдын улсын уралдаан”-ыг “Сансар медиа” групп санаачлан зохион байгуулсаар ирсэн билээ.

Сансар интернэтийн хэрэглэгч Та тоон телевизийн үйлчилгээнд шинээр холбогдож 2014 оны 03-р сарын 08-ныг дуустал үнэгүй үзэх урамшууллаа авах боломжтой боллоо. Урамшууллын хугацаанд хэрэглэгч Та Сансар кабелийн тоон телевизийн үйлчилгээний шилдэг багц 100 сувгийг үнэгүй үзэхээс гадна спортын 4 сувгийн багцыг хамтдаа авах боломж бүрдэж байна. Хэрэглэгч Та яараарай.

Тус үзэсгэлэнд Сансар интернет ХХК интернетийн модемоо үнэ төлбөргүй өгч, хөнгөлөлттэй үнээр хэрэглэгчиддээ үйлчилж байна.

Сансар интернэтийн өндөр хурдны шилэн кабелиар холбогдох албан байгууллагууддаа бид холболтын хураамж 20-30%, эхний сарын хураамжаас 20%-ийг тус тус чөлөөлж байна. Бид танд түргэн шуурхай интернэтийн үйлчилгээг санал болгож байна. Та албан байгууллагын үйлчилгээг интернэтэд холбуулснаар цаг алдалгүй түргэн шуурхай мэдээ мэдээллийг авах боломжтой.

Сайн менежерийн сонголт-Сансар интернет

Утас: 11-322558 7012-0000

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг нийт хэрэглэгчиддээ хүргье ...

Баярын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь: 
Дуудлагын төв: 7 сарын 11-с 15-ны өдрүүдэд 10.00-аас оройн 20.00 цаг хүртэл 
Үйлчилгээний төв: 7 сарын 11-с 15-ны өдрүүдэд 10.00-аас оройн 18.00 цаг хүртэл

"Сансар-Интернет"  намрын урамшууллаа зарлалаа. 2014 оныг дуустал Бүх хэрэглэгчиддээ 1 мегабитын нэмэлт хурдаар бэлэг барьж байна. Мөн интернэтийн төлбөрөө 2 сараар төлөөд +1 сарын үнэгүй хэрэглээг бэлгэнд авах эрхтэй болж байна /2014 оны 10 сарын 15-ны дотор төлбөрөө төлсөн тохиолдолд/. 

Хэрэв та 2Mb-ын хурдны интернэт хэрэглэдэг бол 2 сараар төлбөрөө /40000₮/ төлөөд 3Mb хурдыг 3 сар хэрэглэх эрхтэй болох юм. 

Та бүхэн амжиж урамшуулалдаа хамрагдаарай. 

Өрхийн интернэт-Өндөр хурд

Утас: 70120000

Бид таны бизнесийн харилцааны гүүр болох шилэн кабелиар холбосон найдвартай, хурдтай интернэтийн үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна. Мөн шинээр холбогдох албан байгууллагадаа тусгай урамшууллыг санал болгож байна. Манай хэрэглэгч болохын тулд:

1. Захиалга өгөх

Шинэ хэрэглэгч 70120000 322558 дугаарт холбогдон үйлчилгээний захиалга өгөх

2. Техникийн нөхцөлийн судалгаа хийх

Хүсэлт гаргасан байгууллагуудад Сансар Интернэтийн инженерүүд ажлын 1-2 хоногт багтан очиж сүлжээ төлөвлөлт, техникийн шийдэл нөхцөлийг гаргана.

3. Гэрээ хийх

Сүлжээ орох боломжтой, үнийн саналаа тохиролцсон тохиолдолд талууд гэрээ байгуулна.

4. Барилгад сүлжээ оруулах гүйцэтгэлийн ажил

Сүлжээ ороогүй оффисын барилгад сүлжээ оруулахад шилэн кабелийн гүйцэтгэлийн ажил хийгдэх бөгөөд 7-14 хоногийн дотор ажлыг гүйцэтгэнэ.

5. Холболт хийх

Гэрээ хийж төлбөр тооцоогоо хийсний дараа суурилуулалтын инженерүүд ажлын нэг хоногт багтаан эцсийн холболтыг хийж, Хэрэглэгчид хүлээлгэн өгнө.

"Сансар-Интернет" компани үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагатай байгууллага байхыг эрхэмлэж ирсэн. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг 29 дүгээр бүрэн дунд сургуульд суралцагчдын суралцах таатай орчинг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ компанийн ажилчдын цуглуулсан тоглоом хэрэгслийг хүүхдүүдэд бэлэглэж, бага ч болов сэтгэлийн дэм өгч байсан удаатай. Тэгвэл манай компанийн хамт олон энэ ажлынхаа үргэлжлэл болгож "Цусаа бэлэглэх" арга хэмжээг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Нэг хүний өгсөн 400грамм цус гурван хүний амь аврах боломж байдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанд манай компанийн бүх ажилчид хамрагдсан юм. Түүнчлэн манай 2 ажилтан ховор буюу нийт хүн амын 0,8 хувийг эзэлдэг 4 дүгээр бүлгийн цустай байсанд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн олзуурхаж байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь "Хүний амь аварна гэдэг 1000 суварга босгож буян үйлдсэнтэй тэнцдэг" гэдгийг "Сансар интернэт" компанийн ажилчид улам ухамсарлаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал алхам боллоо.

Донорын тухай хуульд цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа бэлэглэхийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг хэдийг ч цусны донорыг олон шалгуураар сонгодог. Тиймээс бид эрүүл саруул байж бусдад амьдрал бэлэглэх нь хамгийн чухал юм.

Бид цаашид ч нийгэмдээ чиглэсэн олон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх болно.

"Донорын эгнээнд нэгдэж бусдад амьдрал бэлэглэе"

"Бид Донорын эгнээнд нэгдлээ"

"350 гр цус-3 хүний эрдэнэт амь"

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ирж буй шинэ ондоо ихийг бүтээж амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.

Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь:

2015.01.01-нд Үйлчилгээний төв ажиллахгүй, Дуудлагын төв 10.00-20.00 хооронд,

2015.01.02-оос 2015.01.04-ны өдрүүдэд Үйлчилгээний төв 10.00-15.00, Дуудлагын төв 10.00-20.00 хооронд ажиллах болно.

Үнэнч хэрэглэгчид Таньд Сар шинийн бэлэг болгон урамшууллаа зарлаж байна. Та 40000 биш ердөө 30000 төгрөг төлөөд 2 сар интернэтээ ашиглаарай. Урамшуулал 2015.01.26-2015.02 сарыг дуустал үргэлжлэнэ. Та амжиж интернэтээ сунгуулаарай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Интернэтэд холбогдох болон интернэтийн тохиргоо үүсгэх бол та доорх гарын авлагыг татаж аван өөрийн ашиглаж буй компьютерийн үйлдэлийн системд тохирсон зөвлөмжийг аваарай. Handbook.pdf

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх гэх зорилгын дор, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” уриан дор “ICT-EXPO-2015” үзэсгэлэн уламжлал ёсоор 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлж, өнгө төрхөө шинэчилж байдаг ICT Expo-гийн энэ жилийн бэлэг тэмдгээр дэлхийд нэн ховордсон Мазаалай баавгайг сонгосон байна. Энэхүү үзэсгэлэн яармагт мэдээлэл харилцаа холбооны салбарынхан оролцсон бөгөөд өдгөө 10 жилийнхээ ойтойгоо золгож байгаа “Сансар-Интернет” ХХК ч мөн амжилттай оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч сонирхогчдод танилцууллаа. “Сансар-Интернет” ХХК нь түүхт 10 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгчид рүүгээ чиглэсэн олон ажлыг төлөвлөөд байна.

10 жил хамтдаа байсан хэрэглэгч Танд баярлалаа.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Самнөүс компанитай хамтран Монгол улсын интернэтийн хурдыг өрхийн утастай интернэт хэрэглэгчид өөрийн интернэтийн гарцдаа тусгай төхөөрөмж суурьлуулан хурдаа шалгах, харин утасгүй интернэтийн хурдыг хэмжих програм хангамжийг ашиглан хөдөлгөөнт интернэтийн хурдыг шалгах гэсэн хоёр чиглэлээр хэмжилт хийж байна.

Үүнтэй холбогдуулан хэрэглэгч таньд өөрийн интернэтийн хурдаа Mongolia-speed-test програмыг гар утсандаа татаж аван шалгах боломжийг олгож байна. Дараах зааврын дагуу тус програмыг татаж авах боломжтой.

1. Хэрэв та Android үйлдлийн системтэй гар утас хэрэглэдэг бол:

2. iOs үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол /iPhone/

Мөн та өрхийн утастай интернэттэй тохиолдолд өөрөөр хэлбэл компьютер руу тань лангын утсаар холбогддог тохиолдолд http://crc.gov.mn/sp/speedtest/mn хаягаар орж бүртгүүлэн интернэтийн хурдаа шалгах боломжтой.

Хэрэглэгч өөрийн хүсэлтээрээ дараах программыг татан авч суулгасанаар 18+ буюу насанд хүрэгчдийн сайтыг түгжих боломжтой болох юм. Уг программыг ерөнхий боловсролын сургууль, сургалтын төвүүд, интернет кафе, албан байгууллагууд болон бага насны хүүхэдтэй айл өрхүүд ашиглах боломжтой. Зааврын дагуу программыг татан авч суулгаарай. Программтай холбоотой асуудлыг 7012-0000 70001155 дуудлагын төвд хандан мэддээлэл авч болно. Татах холбоос k9-webprotection.exe насанд_хүрэгчдийн_сайт_блоклох_програм.pdf

Хэрэглэгч Танд өөрийн интернэт орчинд насанд хүрэгчдэд зориулсан (+18) сайтуудыг хаах шаардлага гарвал дараах аргыг ашиглаад үзээрэй. Хэрэв та Mozila интернэт хөтчийг ашигладаг бол тэрхүү хөтчөөрөө +18 сайтыг хаах аргыг санал болгож байна. Дараах зурган зааврын дагуу үйлдлийг хийхэд л хангалттай.

Технологи

  • EPON технологи
  • GPON технологи
  • Шилэн кабелийн технологи

Шилэн кабелийн холболтын хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт EPON (Ethernet Passive Optical Network) технологи нь өндөр нягтрал, бага алдагдалтайгаар өргөн зурваст мэдээллийг дамжуулдаг, нэг шугамаар олон төрлийн мэдээллийн сүлжээ үүсгэх боломжтой технологи юм. Энэхүү технологи нь 20 км хүртэл зайд шилэн кабелийн салаалагч ашиглан 1 секундэд 1.25 Гигабит хүртэл мэдээллийг дамжуулах боломжийг олгодог.

EPON технологиор хэрэглэгчдэд “Download” – 1.25Gbps, “Upload” – 1.25Gbps хүртэлх хурдтай интернэтийг хүргэх боломжтой.

Тус технологийг ашиглан хэрэглэгчид нэг шугамаар сүүлийн үеийн олон сувгийн тоон телевиз /HDTV/ үзэх, интернэтэд өндөр хурдаар холбогдох, тоон телефон утсаар ярих гурвалсан үйлчилгээг авч чадна.

EPON технологийн давуу талууд:

  • “Download” – 1.25Gbps, “Upload” - 1.25Gbps хүртэл хурдаар интернэтэд холбогдох боломжтой.
  • Мэдээллийг 20 километр хүртэл зайд хамгийн бага алдагдал, өндөр нягтралтайгаар өргөн зурваст дамжуулна. /DSL – 5 km, Ethernet – 0.1 km/
  • Нэг шугамаар гурвалсан үйлчилгээ зэрэг авах боломжтой.

GPON (Gigabit Passive Optical Network) технологи нь EPON технологитой мөн адил шилэн кабелийн холболтын хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бөгөөд өндөр нягтрал, бага алдагдалтайгаар өргөн зурваст мэдээллийг дамжуулдаг, нэг шугамаар олон төрлийн мэдээллийн сүлжээ үүсгэх боломжтой технологи юм.

GPON технологийг нэвтрүүлснээр хэрэглэгч нарт “Download” – 2.5Gbps, “Upload” – 1.25Gbps хүртэлх хурдыг хүргэх боломж бүрдэж байна. Мөн тун удахгүй 10Gbps хүртэлх хурдыг авах боломжтой бөгөөд бид нэг шугамаар сүүлийн үеийн олон сувгийн тоон телевиз /HDTV/ үзэх, интернэтэд өндөр хурдаар холбогдох, тоон телефон утсаар ярих гурвалсан үйлчилгээ болон хяналт, хамгаалалтын систем, видео конференц болон интернэтийн бүхий л нэмэлт үйлчилгээг авч чадна.

GPON технологийн давуу талууд:

  • “Download” – 2.5Gbps, “Upload” - 1.25Gbps хүртэл хурдаар интернэтэд холбогдох боломжтой
  • Мэдээллийг 20 километр хүртэл зайд хамгийн бага алдагдал, өндөр нягтралтайгаар өргөн зурваст дамжуулна
  • Нэг шугамаар гурвалсан үйлчилгээ + IP –д суурилсан нэмэлт үйлчилгээ зэрэг авах боломжтой

Шилэн кабелийн технологи гэдэг нь тоон сигналыг гэрлийн долгион болгон хувиргаж гэрлийн импульсийг ашиглаж мэдээллийг дамжуулдаг. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүй, өндөр хурдаар дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглаж байна.

Шилэн кабель нь жирийн металь кабелийг бодвол дараах давуу талуудтай. Үүнд: