Гар утаснаасаа Wifi-ийн хурдаа шалгах боломжтой боллоо /android, iOs/

08.25 2015

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Самнөүс компанитай хамтран Монгол улсын интернэтийн хурдыг өрхийн утастай интернэт хэрэглэгчид өөрийн интернэтийн гарцдаа тусгай төхөөрөмж суурьлуулан хурдаа шалгах, харин утасгүй интернэтийн хурдыг хэмжих програм хангамжийг ашиглан хөдөлгөөнт интернэтийн хурдыг шалгах гэсэн хоёр чиглэлээр хэмжилт хийж байна.

Үүнтэй холбогдуулан хэрэглэгч таньд өөрийн интернэтийн хурдаа Mongolia-speed-test програмыг гар утсандаа татаж аван шалгах боломжийг олгож байна. Дараах зааврын дагуу тус програмыг татаж авах боломжтой.

1. Хэрэв та Android үйлдлийн системтэй гар утас хэрэглэдэг бол:


2. iOs үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол /iPhone/


Мөн та өрхийн утастай интернэттэй тохиолдолд өөрөөр хэлбэл компьютер руу тань лангын утсаар холбогддог тохиолдолд http://crc.gov.mn/sp/speedtest/mn хаягаар орж бүртгүүлэн интернэтийн хурдаа шалгах боломжтой.