Асуулт хариулт

1. Интернэт яаж холбуулах вэ?

Манай компани нь шилэн кабелиар буюу GPON технологийг ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг. Та манай компанийн интернэтийн үйлчилгээг авахын тулд www.sansar.mn хаягаар орж онлайн оператор эвсэл 11-322289, 70120000 дугаарын лавлах утсанд холбогдож өөрийн хаяг, байршлын мэдээллийг хэлж сүлжээ орох боломжтой эсэхийг тодруулна. Хэрэв манай сүлжээ орох боломжтой бол “Сансар интернет” ХХК-ийн байранд өөрийн биеэр ирж интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулна.

2. Шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулахад ямар материал бүрдүүлэх вэ?

Гэрээ хийхээр ирэхдээ дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Айл өрх: Иргэний үнэмлэх
  • Интернэт кафе: Иргэний үнэмлэх, МХГ-аас зөвшөөрөгдсөн ажлын байрны дүгнэлт
  • Албан байгууллага: Албан байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулж байгаа этгээдийн иргэний үнэмлэх шаардлагатай.

3. Интернэтийн төлбөрөө хэрхэн төлөх вэ?

“Сансар интернет” ХХК-ийн байранд өөрийн биеэр ирж төлбөрөө бэлнээр болон гадаад, дотоодын бүх банкны Виза, Мастер картаар төлж болно.

Төлбөрөө дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр гэрээ хийсэн хүний нэр, хэрэглэгчийн нэвтрэх нэр /username/, гэрээ байгуулахдаа бүртгүүлсэн утасны дугаарыг бичнэ.

4. Төлбөрөө дансаар шилжүүлсэн тохиолдолд утсаар мэдэгдэх шаардлагатай юу?

Та интернэтийн төлбөрөө дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрх мэдээлэлээ зөв бичсэн бол утсаар мэдэгдэх шаардлагагүй бөгөөд манай дансанд таны төлбөр орж ирсэн даруйд шууд сунгагдах болно. Хэрэв та гүйлгээний утга дээрх мэдээлэлээ дутуу, буруу бичсэн тохиолдолд, АТМ-с шилжүүлсэн тохиолдолд заавал манайд утсаар мэдэгдэх шаардлагатай.

5. Ажиллах ажлын цагийн хуваарь?

Үйлчилгээний төв нь ажлын өдөр 09.00-19.00, амралтын өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана. Дуудлагын төв нь ажлын өдөр 09.00-21.00, амралтын өдрүүдэд 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.

6. Интернэт бага ашигласан тохиолдолд бага төлбөр гарах уу?

Манай интернэт хэрэглээний болон цагийн хязгаарлалт байхгүй ба 24 цагаар хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. Хэрэглээ хязгааргүй учраас таны хэрэглээнээс үл хамааран манай төлбөр тогтмол байна.

7. Гэрээ хийхдээ сонгосон хурдны ангиллаа дараа нь өөрчилж болох уу? Ямар нэгэн нэмэлт төлбөр бий юу?

Та анх гэрээ хийхдээ сонгосон хурдаа чөлөөтэй өөрчилж болох ба хэрэв хурдаа нэмэх гэж байгаа бол ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй ба тарифын дагуу сарын хураамжаа төлнө. Харин сонгосон хурдаа бууруулах гэж бол хурд бууруулах 10000 төгрөгийг нэмж төлнө.

8. Гэрээгээ цуцалж байгаа бол яах вэ?

Та гэрээ цуцлах өргөдлийг бичгээр гаргаж өгөх ба манай компани дээр өөрийн биеэр ирж эсвэл хэрэглэгчийн нэвтрэх нэр/username/, гэрийн хаяг, ямар шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон тухайгаа тодорхой бичсэн майлыг customercare@sansar.mn –хаяг руу илгээнэ. Таны худалдаж авсан модемыг манайх буцаан авахгүй учраас та гэрээгээ өөр хүнд шилжүүлэн өгч болно.

9. Гэрээг бусдад шилжүүлэхдээ яах ёстой вэ?

Та ямар нэгэн шалтгаанаар найз нөхөд, гэрийнхэн, танил, түншүүддээ интернэтийн үйлчилгээгээ шилжүүлэх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа хоёр тал иргэний үнэмлэхийн хамт интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэйгээ /албан байгууллага бол гэрээ шилжүүлэх албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ манай үйлчилгээний төв дээр ирж гэрээгээ шилжүүлнэ.

10. Нууц үгээ мартсан бол яах вэ?

Нууц үгийг хэрэглэгч өөрөө бусдад мэдэгдэхгүй солих боломжтой. Хэрэв нууц үгээ өөрөө солиод мартсан бол та манайхтай эхлээд утсаар холбоо барина уу.

11. Танай интернэтийн үйлчилгээ тасардаг уу?

Зарим тохиолдолд ОУ-ын гарц тасрах /Төмөр зам дагуух шилэн кабель, ОУ-ын гарцад гэнэтийн гэмтэл гарах, тасрах мөн төлөвлөгөөт засвар үйлчилгээ/ зэрэг шалтгааны улмаас түр хугацаагаар интернэт тасрах тохиолдол байдаг. Мөн манай компаний дамжуулах бүсээс шалтгаалж интернэтийн үйлчилгээ тасарч болно. Энэ тохиолдолд та гарын авлагын дагуу алдаагаа шалгаад дуудлагын төвийн утсанд мэдэгдэх ёстой.

12. Зарим тохиолдолд интернэтийн хурд яагаад их удаан болдог вэ?

  • ОУ-ын гарц дээр гэмтэл гарах
  • LAN карт, лангийн оролт гэмтэх
  • Компьютер вирустэх
  • Вирусны эсрэг программ (зарим программ нь компьютерийг хэт ачаалснаас хурд удааширдаг)
  • Шугаманд гэмтэл гарсан тохиолдолд

13. Download болон Upload хийхэд ямар нэгэн хязгаар байгаа юу?

Ямар нэгэн хязгаар байхгүй та 24 цагийн турш хүссэн файлаа хүссэн хэмжээгээрээ татаж болно.

14. Интернэтийн эрхээ түр хугацаагаар хаалгаж болох уу?

Хэрэглэгч хүсэлт гаргаж, 3000 төгрөг төлснөөр интернэтэд нэвтрэх эрхийг 1-90 хоногийн хугацаагаар түр хаадаг. Түүнээс хэтэрсэн тохиолдолд гэрээ цуцалсанд тооцно.

15. Өндөр хурдны интернэт үйлчилгээ авч болохоос гадна Public IP хаяг, веб байрлуулах гэх мэт үйлчилгээнүүдийг авч болох уу?

Public IP хаягийн зөвхөн албан байгууллагууд авах боломжтой. Манай компани одоогоор вэб байршуулах үйлчилгээ үзүүлдэггүй.

16. Хэрэглэгч болсныхоо дараагаар үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо хэнд гаргах вэ?

Та үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо дараах байдлаар мэдэгдэж болно. Үүнд:

  • Үйлчилгээний төв байранд ирж үйлчилгээний ажилтанд хандах, өргөдөл бичиж өгөх
  • Үйлчилгээний лавлах утсаар (322289, 70120000) мэдэгдэх
  • Майлаар өргөдлөө явуулах
  • Албан бичгээр мэдэгдэх
  • Манай компанийн вэб сайтаар дамжуулан санал гомдлоо илгээх боломжтой.

17. Интернэт ажиллахгүй байх тохиолдолд хэнд хандах вэ?

Танайд суурилуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар мөн таны компьютерийн баруун доод буланд гарсан тогтмол бус тэмдгийн заалтын дагуу, connect хийж нэвтрэхэд ямар алдаа зааж байгаагаар нь та интернэт ажиллахгүй байгаа шалтгааныг мэдэх боломжтой. Үүнтэй холбогдуулан та үйлчилгээний лавлах утсаар шууд операторуудтай холбогдон техникийн зөвлөгөө авах ба засвартай холбоотой дуудлагыг бид ажлын 12 цагийн турш хүлээн авдаг.