Айл өрхөд зориулсан интернэтийн үйлчилгээ
- Технологи
- Давуу талууд
- Үнэ тариф
- Урамшуулал
Үйлчилгээний нэр: SPON үйлчилгээ (Single line – Super service)
Сансар интернет компани нь SPON үйлчилгээний брендийг Сансар кабелийн телевизийн нийт хэрэглэгчдэд хүргэх гэж байна. SPON хэмээх үйлчилгээний бренд нь Сансар кабелийн телевизийн Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн шилэн кабелийн өргөн сүлжээн дээр түшиглэн олон төрлийн үйлчилгээг үзүүлэх мэдээлэл технологи, харилцаа холбооны мастер шийдэл юм.
Та бүхэн Сансар интернет компанийн SPON брендийг сонгосноор Сансар кабелийн шилэн кабелийн өргөн сүлжээгээр өндөр хурдны интернэт, аналог сувгийн телевиз, дижитал кабелийн телевиз, интернэт телефон, цаашилбал, интернэт протоколд суурилсан IPTV, IP Camera зэрэг олон төрлийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болох юм.
Шүүлтүүртэй програм хангамжийг санал болгох нь
Айл өрхийн интернэт авч буй тохиолдолд +18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой үйлчилгээг санал болгож байна.
Хэрэв та тус үйлчилгээг авахыг хүсвэл манай үйлчилгээний төвд хандана уу.
GPON (Gigabit Passive Optical Network)
Тус технологи нь шилэн кабелийн холболтын хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бөгөөд өндөр нягтрал, бага алдагдалтайгаар өргөн зурваст мэдээллийг дамжуулдаг, нэг шугамаар олон төрлийн мэдээллийн сүлжээ үүсгэх боломжтой технологи юм.
GPON технологийг нэвтрүүлснээр хэрэглэгч нарт
DOWNLOAD – 2.5Gbps UPLOAD – 1.25Gbps
хүртэлх хурдыг хүргэх боломж бүрдэж байна.
Илүү хялбар
“Сансар Кабель”-ийн телевизийн шугам дээр нэмэлт модем байршуулснаар интернэтэд холбогдох болон цаашид олон төрлийн үйлчилгээг нэмж авах боломжтой. Таны гэрт интернэт холбуулах хугацаа ердөө 5 минут.
Илүү хурдан
Интернэтийн хэрэглэгчид өгөх хурд download 2.5Gbps, Upload 1.5Gbps хүртэлх хурдыг хүргэх боломжтой.
Илүү хямд
Интернэтийн хамгийн хямд үнэ.
2 Mbps | 3 Mbps | 4 Mbps | 5 Mbps |
---|---|---|---|
19 999₮ | 29 999₮ | 39 999₮ | 49 999₮ |
Дурын өдрөө сунгалтаа хийж тухайн хугацаандаа хязгааргүй хэрэглээрэй | |||
Модемны үнэ = 25 000₮ /1 удаа/ |
1. Шинэ хэрэглэгчийн урамшуулал
Шинэ хэрэглэгч болсон тохиолдолд эхний 1 сарын төлбөрийг 50% чөлөөлж хэрэглээний хязгааргүй интернэтийн үйлчилгээ авах боломжтой.
2. Шинээр хэрэглэгч болоходИргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулна. Интернэтийн холболтыг гэрээ байгуулсан өдөрт нь батгаан гүйцэтгэнэ. Холболтын хураамж 0 төгрөг.