Технологи

07.10 2013

Үйлчилгээний нэр: SPON үйлчилгээ (Single line – Super service)

Сансар интернет компани нь SPON үйлчилгээний брендийг Сансар кабелийн телевизийн нийт хэрэглэгчдэд хүргэх гэж байна. SPON хэмээх үйлчилгээний бренд нь Сансар кабелийн телевизийн Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн шилэн кабелийн өргөн сүлжээн дээр түшиглэн олон төрлийн үйлчилгээг үзүүлэх мэдээлэл технологи, харилцаа холбооны мастер шийдэл юм.

Та бүхэн Сансар интернет компанийн SPON брендийг сонгосноор Сансар кабелийн шилэн кабелийн өргөн сүлжээгээр өндөр хурдны интернэт, аналог сувгийн телевиз, дижитал кабелийн телевиз, интернэт телефон, цаашилбал, интернэт протоколд суурилсан IPTV, IP Camera зэрэг олон төрлийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болох юм.

Шүүлтүүртэй програм хангамжийг санал болгох нь

Айл өрхийн интернэт авч буй тохиолдолд +18-аас дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой үйлчилгээг санал болгож байна.

Хэрэв та тус үйлчилгээг авахыг хүсвэл манай үйлчилгээний төвд хандана уу.