Ажилтнуудын нийгмийн халамж

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл явцын чухал хэсэг нь ажилтнууддаа үзүүлэх нийгмийн халамж, тэдний өмнө хүлээх компанийн үүрэг хариуцлага байдаг. Манай хүний нөөцийн бодлого нь ажилтнуудын нийгмийн халамж болон хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгож, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллахад оршино.

Үүнд:

  • Ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх төрөл бүрийн арга хэмжээ, урлаг спортын тэмцээн уралдаан
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын тав тухтай орчин нөхцөл
  • Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд
  • Ажилтнуудын эрүүл мэндийн даатгал (100 хувь)
  • Ажилтнуудын эрүүл мэндийн байнгын иж бүрэн үзлэг оншилгоонд хамруулдаг /жил бүр үнэ төлбөргүй/
  • Ажилтанд олгох хөнгөлөлтүүд ( ярианы хөнгөлөлт, интернет болон кабелийн телевизийн хөнгөлөлт болон бусад хөнгөлөлтүүд г.м)
  • Ажилтнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөр (мэргэжлийн болон ур чадварын сургалтууд)